| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 473 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн уг өвчний улмаас нас барсан байна.
Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, Дорнод аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2354 хүний хариу сөрөг гарч, 9 хүнээс коронавирус илэрсэн.
2020 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 настай эрэгтэй, 58 настай эрэгтэй, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 5 жолооч 35,42 настай эрэгтэй Монгол улсын иргэн, ОХУ-ын иргэн 26 настай эрэгтэйгээс тус тус коронавирус илэрлээ.
Тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 349 болсон, 313 хүн эдгэрсэн /90 хувь/. Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 307 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн, сувилалд 2 хүн байна. ХӨСҮТ-д 36 хүн эмчилгээнд байна, 28 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, Дорнод аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2354 хүний хариу сөрөг гарч, 9 хүнээс коронавирус илэрсэн.