| | USD/MNT 0₮
“Чингис хаан” банкны ихэнх хувийг үр хүүхдүүдийнхээ хамт эзэмшдэг гэх гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэртийн толгойлдог “Нүүдэлчин” группийн “Мондулаан трейд” компанид Элчин сайд Ё.Отгонбаяр хувьцаа эзэмшдэг юм байна.
Тодруулбал, өнгөрсөн оны төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ээс үзэхэд УИХ-ын гишүүн асан, одоо Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр “Мондулаан трейд” ХХК болон “Нүүдэлчин групп” ХХК-ийн бусад компаниудад хувьцаа эзэмшдэг аж.
Тухайлбал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн 20 ширхэг, “Мондулаан” трейд ХХК-ийн 1 x20400 ширхэг, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК-ийн 409488 ширхэг, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн 1150 ширхэг, мөн “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн 1637012 ширхэг, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн 7741360 ширхэг, “Нүүдэлчин гурил” ХХК-ийн 101 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. Энэ нь нийт хувьцааны хэдэн хувь болох нь тодорхойгүй гэнэ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр “Мондулаан трейд” ХХК болон “Нүүдэлчин групп” ХХК-ийн бусад компаниудад хувьцаа эзэмшдэг аж.