| | USD/MNT 0₮

Хэлэлцэх асуудал байхгүй учир өнөөдөр ЧУУЛГАН хуралдсангүй

Хуваарийн дагуу өнөөдөр чуулганы хуралдаан болох товтой байсан. Гэвч энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг өчигдөр бүгдийг нь хэлэлцсэн учир өнөөдөр хуралдахгүй юм байна. Харин дараах ажлын хэсгүүд, дэд хороо хуралдана.

Өглөө 09 цагт Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болж байна. 

12.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

15.00 цагт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох юм байна. 

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдсангүй.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.