| | USD/MNT 0₮

Машины цонхоороо тамхины ишээ гаргаж хаявал 10-50 мянган төгрөгөөр торгоно

Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ.

Мөн Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм байна.

Судалгаагаар өдөрт  3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг гэх судалгаа байдаг. Тиймээс  олон нийтийн газарт тамхи татаж, ишийг нь ил задгай хаясан иргэнийг баримтжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэхийг алба хаагчид уриалав.

Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.