| | USD/MNT 0₮

ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАХГҮЙ БАЙХ НЬ УЛС ТӨРЧДӨД АШИГТАЙ ЮУ?

Энэ сэдвийг ярилцахаасаа өмнө нэгэн жишээг дурдъя. 2016 оны зун нэр бүхий УИХ-ын гишүүн нас барсан иргэдийн тэтгэврийг завшсан гэх мэдээлэл гарч байсан. Уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан хэдий ч яг юу болоод өнгөрөв гэдгийг ард иргэд бид мэдэж чадаагүй. Гэвч бүх шатандаа авлига хээл хахуульд баригдсан энэ улсад хамгийн их хохирч буй иргэд нь тэтгэврийн насны болон хожмын өдөр тэтгэвэрт гарах иргэд бид юм. Тэтгэврийн шинэчлэл хийж, эдийн засгаа өөдлүүлж чадаагүй улс төрчид тэрхүү алдаагаа залруулж чадаагүйдээ буянтан болж харагдах гэж тэтгэврийн зээл тэглэж байсан цаг саяхан.

Тэгвэл зээлийг тэглэсэн мөнгөний эх үүсвэр нь яг юу байв? Дахиад л нийгмийн даатгал төлөгчид бидний мөнгө үү? Эсвэл нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх байсан бүтээн байгуулалтын мөнгө үү? Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл дэмжигдснээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавигдахын хажуугаар, нас барсны дараа иргэдийн хувийн тэтгэврийн сангийн бүх хуримтлал өвлөгдөн үлдэнэ. Тэгэхээр тэтгэврийн даатгалын 17 хувийн шимтгэлийн 4 хувь нь улс төрчдөд хүртээлгүй болж байна гэсэн үг.

Монгол Улсад тэтгэвэрт гарах насыг хуулинд эрэгтэй 60 нас, эмэгтэй 55  нас гэж заасан байдаг. Гэтэл монгол хүний дундаж наслалт 69, их сургуулиа төгсөөд ажилд орох нас 20-22 нас. Тэгэхээр бид 35 орчим жил улсад сар бүр цалингаасаа 17 хувийг суутгуулан ажилладаг ч тэтгэвэрт гараад дунджаар 11 жил амьдарна. 35 орчим жил ажиллан, даатгал төлж амьдарсан ч тэтгэвэрт гараад улсаас авах мөнгө өчүүхэн төдий. Гэр бүлээ, үр хүүхдээ, ач зээгээ хүндрэлд оруулахгүй, ядахнаа өөрийгөө аваад явахын тулд тэд гавъяаныхаа амралтанд гарсан ч ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Гэсэн ч тэтгэврийн насны иргэд ядуу хэвээр. Нөгөө талаас улсын тэтгэврийн сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэтгэврийн сан хэзээ 500 тэрбум төгрөгийн алдагдлаасаа гарч ашигтай ажиллах вэ? Хэзээ бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэвэр авдаг болох юм бэ? Хэзээг хүртэл ирээдүйгээ улс төрчдөд даатган ядуу амьдарсаар байх вэ?

Энэ сэдвийг ярилцахаасаа өмнө нэгэн жишээг дурдъя. 2016 оны зун нэр бүхий УИХ-ын гишүүн нас барсан иргэдийн тэтгэврийг завшсан гэх мэдээлэл гарч байсан. Уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан хэдий ч яг юу болоод өнгөрөв гэдгийг ард иргэд бид мэдэж чадаагүй. Гэвч бүх шатандаа авлига хээл хахуульд баригдсан энэ улсад хамгийн их хохирч буй иргэд нь тэтгэврийн насны болон хожмын өдөр тэтгэвэрт гарах иргэд бид юм. Тэтгэврийн шинэчлэл хийж, эдийн засгаа өөдлүүлж чадаагүй улс төрчид тэрхүү алдаагаа залруулж чадаагүйдээ буянтан болж харагдах гэж тэтгэврийн зээл тэглэж байсан цаг саяхан.Тэгвэл зээлийг тэглэсэн мөнгөний эх үүсвэр нь яг юу байв? Дахиад л нийгмийн даатгал төлөгчид бидний мөнгө үү? Эсвэл нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгөх байсан бүтээн байгуулалтын мөнгө үү? Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл дэмжигдснээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавигдахын хажуугаар, нас барсны дараа иргэдийн хувийн тэтгэврийн сангийн бүх хуримтлал өвлөгдөн үлдэнэ. Тэгэхээр тэтгэврийн даатгалын 17 хувийн шимтгэлийн 4 хувь нь улс төрчдөд хүртээлгүй болж байна гэсэн үг.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.