| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Нийслэлийн захирагч байхдаа үргүй зардал гаргаж, улсын төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэсэн шалтгаанаар иргэн Э.Одбаяр АТГ-т шалгуулахаар өнгөрсөн сард хандсан билээ.
Тодруулбал, Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр “зөөврийн усан оргилуур” барихаар ногоон байгууламж сүйтгэсэн, Төв талбайг тойруулан 100 гаруй сая төгрөгөөр боржин чулуу тавьсан ч олны шүүмжлэлд өртөж, тус чулууг буцааж авсан.
Мөн Туул голын бургасыг тайрсан зэрэг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх асуудлаар Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Хотын дарга асан С.Амарсайханыг АТГ-т шалгуулахаар хандсан. Тэгвэл АТГ-аас С.Амарсайханд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах ажиллагааг эхлүүлсэн гэх мэдээлэл байна.