| | USD/MNT 0₮
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр өглөө Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн билээ.
Хурлын эхэнд илтгэгч шүүгч хэргийг дэлгэрэнгүй илтгэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж дууссанаар хурал орой түр завсарласан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт шүүх хурал үргэлжилнэ.
Б.Хурц нарын зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгасан билээ. Улмаар өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оноосон юм.
Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноосон юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар тэднийг суллаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Учир нь Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатыг энэ хэрэгт хилсээр холбогдож ял эдэлж байна хэмээн хуульч өмгөөлөгчид хэлж байгаа юм.