| | USD/MNT 0₮
Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймагт МАН ялалт байгуулж, аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргын томилгоон дээр хариуцлагатай хандаж байгаа гэнэ. Тус аймгийн Засаг даргад одоогоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хэлтсийн дарга Д.Уужимсанаа, аймгийн МАН-ын хорооны дарга Д.Түвшинжаргал нар яригдаж байгаа бөгөөд 34 настай залуу инженер Д.Уужимсанааг МАН-ын удирдлагын зүгээс дэмжиж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Д.Уужимсанаа нь 1986 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж, тус сумын 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 2006 онд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж байв. Энэ үедээ Путины тэтгэлгээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуульд шилжин 7 жил суралцаж, техникийн шинжлэх ухааны магистраар 2012 онд дүүргэжээ. Мөн одоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн докторант юм байна.
Мэргэжил боловсролтой түүний хувьд ажлын туршлага ч нэлээдгүй арвин. Тухайлбал, “Монгол алт” ХХК-ийн "Цагаан суварга" төсөл, Монгол-Оросын хамтарсан “Нитро Сибирь Монголиа” ХХК, "Хайрхан толгой Коал" ХХК-д eрөнхий инженер, Гүйцэтгэх захирал, уурхайн даргаар ажлын гараагаа эхэлж байсан энэ залуу одоо “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилладаг гэнэ.
МАН-ын удирдлага, Завхан аймгийн МАН-ын хорооныхон, орон нутгийн намынхан нь төдийгүй сөрөг хүчин АН-ынхан ч энэ удаа Завхан аймгийн Засаг даргаар залуу, эрч хүчтэй, инженер хүнээр аймгаа удирдуулахаас татгалзахгүй байгаа сурагтай. Гэсэн хэдий ч аймгийн Засаг даргаас хол дутахгүй хэмжээний хариуцлагатай ажил хашиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэлтсийн дарга Д.Уужимсанаа Завханы Засаг даргаар явах болов уу гэсэн эргэлзээ мөн байгаа аж.