| | USD/MNT 0₮

Circle K дэлгүүрийн хогийн саванд хаягдсан нярай хүүг аав нь эмнэлэгт сахиж байна

Аравдугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” дэлгүүрт 22 настай эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан билээ.

Цагдаагийн байгууллага уг хэрэг гарсан даруйд шуурхай ажиллагаа явуулж ээжийг нь олж, хүүхдийг ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нярай хүүгийн биеийн байдал дээрдэж, амьсгал орлуулах аппаратнаас гарсан байгаа ажээ. Харин хүүгийн аавыг олсон бөгөөд тэрбээр эмнэлэгт хүүгээ сахиж байгаа юм байна.

Хүүхдээ хаясан ээжийн хувьд Улаанбаатар хотод ажил хийдэг 22 настай эмэгтэй бөгөөд “Хүүхэд төрөх гэж байгааг мэдээгүй, амьд байгааг нь ч мэдээгүй” гэж мэдүүлж, хүүхдээ авах хүсэлгүй байгаагаа хэлсэн байдаг. 

Өнөөдрийн байдлаар нярай хүүгийн биеийн байдал дээрдэж, амьсгал орлуулах аппаратнаас гарсан байгаа ажээ. Харин хүүгийн аавыг олсон бөгөөд тэрбээр эмнэлэгт хүүгээ сахиж байгаа юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.