| | USD/MNT 0₮
Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаЯ.Эрдэнэсайхан ирэх онд ЖДҮ эрхлэгчдэд зээлүүлэх мөнгө байхгүй талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Манай газар байгуулагдаад хоёр сар болж байна. Энэ хугацаанд өр төлбөрийг барагдуулах талаар нэлээдгүй хөөцөлдөж ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагад хандаж, тухайн зээлдэгч нартай холбогдож мэдэгдэл хүргүүлж байна. Бид бас прокурорын байгууллагатай хамтарч ажиллана. Учир нь төрийн хөрөнгө учраас хамтрах нь зөв гэж үзсэн. 40-50 зээлдэгчтэй холбоотой бичгийг прокурорт хүргүүлсэн. Одоогоор бол сан маань төвлөрүүлсэн хөрөнгө гэвэл 688 тэрбум төгрөг байна.
Үүнээс зарим нэг бондын мөнгийг төлж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлсөн. Түүнээс 500 гаруй тэрбум төгрөг бол сан дээр байхгүй. Ирэх жил гэхэд зээлсэн гэрээ ёсоор бол 130 гаруй тэрбум төгрөг төлөхөөр байх.
Өнөөдрийн байдлаар 16 гаруй тэрбум төгрөг дансанд байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим зээлдэгч нарын зээлийг хойшлуулсан. 2020 онд 1070 гаруй аж ахуйн нэгж зээл хүссэн байдалтай байна. Барьцаа хөрөнгийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ. Гэхдээ ЖДҮ эрхлэгчдэд олгох мөнгө байхгүй.
Ер нь миний ажил авсан хугацаа бага байна. Одоо бол 300 гаруй ААН хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Эднээс шүүхэд өгсөн ААН байна. Түүнчлэн хаяг нь тодорхойгүй ААН-үүд ч байна. Гэвч манайхны хүч нөөц бага байгаа юм.
Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тохиолдлуудыг прокурорын байгууллагад хандсан байгаа юм. Шалгах байгууллага нь шалгаж тогтоох байх. Хамгийн гол зорилго нь зээлээ барагдуулж, хөрөнгөө эргүүлж төвлөрүүлэх нь чухал байна.
Өнгөрсөн хугацаанд гэвэл УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ эргэн төлсөн гэж ойлгож болно" гэв.
Я.Эрдэнэсайхан:ЖДҮХС-аас зээл аваад эргэн төлөөгүй 300 гаруй ААН-ийн 140 тэрбум төгрөгийн зээл байна