| | USD/MNT 0₮
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
Тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 13-ны өдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг энэ сарын 28-нд хүртэл хойшлуулсан юм.
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.
Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон.
Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан бөгөөд ял авсан этгээдүүд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байгаа нь энэ юм.
Харин эх сурвалжийн хэлж буйгаар "Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хурлаар Г.Эрдэнэбат, Б.Хурц нарыг суллаж магадгүй. Суллах нөхцөл бүрдсэн байгаа" хэмээн өмгөөлөгчид нь хэлсэн ажээ.
Мөн түүнчлэн энэ хэрэгт улсын хоёр яллагч ажиллаж байгаа юм байна. Хэрвээ өнөөдрийн шүүх хуралдаанаар тэд суллагдвал дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд хандах шаардлагагүй болно гэсэн үг юм.
Харин ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг өнөөдрийг хүртэл суллаагүй байгаа нь ээдрээтэй байгаа юм. Олон нийтийн зүгээс тэднийг хэлмэгдсэн гэж үзэж суллахыг шаардаж, ар гэрийнхэн өмгөөлөгчид нь жагсаал хийсэн ч амжилт олоогүй юм.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.