| | USD/MNT 0₮

ХОЁР ДАВХРААС ХҮҮХДЭЭ ШИДСЭН ЭЭЖИД ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Өнөөдөр дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхэд бүр эрхээ эдэлж, айх зүйлгүй, эрх дураараа, ээж аавтайгаа инээж хөгжих эрхтэй юм.

Гэтэл харгис хэрцгий аав ээжийн болчимгүй үйлдлээс болж хар багаасаа зовлон зүдгүүр үзэж яваа олон балчир үрс өнөөдөр “Өнөр бүл” төвд өсөж торниж байна.

Тухайлбал, согтуу ээждээ хоёр давхрын цонхоор шидэгдсэн хүү өнөөдөр тус төвд торниж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө хоёр настай байхад нь архины хамааралтай аав ээж хоёр нь хоорондоо маргалдахдаа ээж нь хүүхдээ цонхоор авч шидэж хүндэвтэр бэртээжээ. Бэртэлийн улмаас хүүгийн тархи бяцарч хүнд хагалгаанд орж, гавлын яснаасаа авахуулсан байна. Харин хүүхдээ шидсэн ээж аав хоёрыг шүүхээр шийтгэж, ээжид нь таван жил аавд нь гурван жилийн хорих ял оноосон байна. Тэд одоо хорих ангид ялаа эдэлж байгаа ажээ.

Согтуу үедээ хоёр давхрын цонхоор хүүхдээ авч шидсэн ээж хорих ангид ял эдэлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.