| | USD/MNT 0₮

Хотын дарга Д.Сумъяабазарын орлогчоор Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг нар ажиллана

Өнгөрсөн баасан гарагт Хотын захирагчаар Д.Сумъяабазарыг томилж, тамга тэмдгийг нь гардуулсан билээ. Харин Нийслэлийн захирагчийн орлогчоор СХД-ийн Засаг дарга асан Ж.Сандагсүрэн, орлогч Н.Баярчимэг нарыг ажиллуулахаар болсон байна.

Тэдний нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өчигдөр саналаа хүргүүлсэн бөгөөд  МАН-ын Тэргүүлэгчид хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Ж.Сандагсүрэнгийн хувьд Д.Сумъяабазарын ойрын буюу баруун гарын хүн гэх бөгөөд 2016 онд дүүргийн Засаг даргаар томилогдоод дөрвөн жил ажилласан байна. Харин Эрдэнэс тавантолгой майнинг ХХК-ийн дэд захирлаар гурван жил ажилласан Н.Баярчимэг СХД-ийн Засаг даргын орлогчийг хийж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргын орлогч болж байгаа юм байна. 
Нийслэлийн захирагчийн орлогчоор СХД-ийн Засаг дарга асан Ж.Сандагсүрэн, орлогч Н.Баярчимэг нарыг ажиллуулахаар болсон байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.