| | USD/MNT 0₮

Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад давуу байдал олгон, тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпорэйшн” (Монголын зэс корпорац) ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлсэн билээ. Үүнээс болж Монгол Улсад 9.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг олон улсын шинжээчдийн нэлээд их анхаарлыг нь татсан аж. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор зэрэг хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оноогоод буй.

Тэгвэл бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа юм билээ.   

Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагад давуу байдал олгон, тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпорэйшн” (Монголын зэс корпорац) ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын “Ростех” корпорацын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлсэн билээ. Үүнээс болж Монгол Улсад 9.6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг олон улсын шинжээчдийн нэлээд их анхаарлыг нь татсан аж. Үүнтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор зэрэг хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оноогоод буй. Тэгвэл бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа юм билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.