| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаагүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ.

Нэгд, орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор зарим аймгийн иргэдийн төлөөлөгчдийг эгүүлэн татах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Энэ асуудлаар бүлэг хаалттай хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийг МАН хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд сонгуулийн дүнд шүүх санаатайгаар нөлөөлөх гэж оролдож, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засах гэж оролдож байна. 

Жишээ нь, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гурван хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүх гаргасан нь шүүхийн байгууллага сонгуулийн дүнд санаатай нөлөөлөх оролдлого гэж үзсэн байна. Төлөөлөгчтэй холбоотой гомдлыг Цагдаа болон прокурорын байгууллага шалгаж дуусаагүй, дөнгөж хэрэг нээж байхад шүүх шууд төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх оролдлого хийсэн гэж үзэж байна.

Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч уг төслийг байнгын хороон дээр хэлэлцээд буцаах шийдвэр гаргасан. Энэ хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаа тул буцаах асуудлыг ярилцжээ. 

Харин УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудалд Д.Тогтохсүрэн "Гишүүдийг эгүүлэн татах тухай асуудлыг УИХ-аар яриагүй. УИХ-аар яриагүй асуудлыг бүлэг хэлэлцэхгүй. Тийм асуудал яригдаагүй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.