| | USD/MNT 0₮

Г.Ёндон:Монголросцветмент төрийн өмчит компаниас хүүхдийнхээ сургалтын төлбөрийг гаргуулахдаа хууль зөрчөөгүй

УУХҮ-ийн сайд Г.Ёндон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг "Монголросцветмент" компанийн данснаас гаргуулсан тухай асуудалд тайлбар хийлээ.

Тэрбээр “Та бүхэн шар мэдээ сонирхож яваа байх. “Монголросцветмент" төрийн өмчит компани нь улсын төсөв мөнгөтэй огт хамаагүй байгууллага. Энэ компани ашгийн төлөө ажилладаг. Ашигтай ажиллуулах уу, алдагдалтай ажиллуулах гэсэн хоёр асуудал бий. Та бүхний сонирхож байгаа тэр нэг журам бий. “Монголросцветмент" компанид 2000 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн журам бий.

Журмаараа компанийн гүйцэтгэх удирдлага болон менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх заалт бий. Хэрвээ компани ашиггүй ажиллаж, зорилт түвшиндээ хүрэхгүй бол урамшуулал хөнгөлөлтийг олгохгүй. Таван жилийн хугацаанд ашиггүй ажиллаж байхдаа урамшуулал олгож байгаагүй юм билээ. Би бол 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилогдсон.

“Монголросцветмент" шилэн дансны тухай хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. Тэр баримт 2019 онд тавигдсан байсан. Тэгээд намайг сайд болсон энэ цаг үед гаргаж ирсэн байх. Түүнээс бол Төрийн өмчийн компанийн үйл ажиллагаа нээлттэй байсан. Өндөр урамшуулал авсан бол компанийг зөв менежменттэй, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмүү байлгах талаас нь авч байгаа арга хэмжээ гэж үздэг” гэв.

Ингээд сэтгүүлдчийн асуусан асуултад хариулт өгөв.

-Улсын мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихсөн байна гэдэгт олон нийт эгдүүцээд байгаа юм. Энэ байдалд хариуцлага хүлээх ёстой гэх. Та болохоор байгууллагын дотоод журам байдаг тиймээс би хууль зөрчөөгүй гээд байна?

-Дотоод журамд тодорхой заасан заалт бий. Мөн хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой заасан байгаа. Хөдөлмөрийн гэрээ, журмынхаа дагуу хийсэн зүйл. Би бол хувь хүнийхээ хувьд болохгүй юм хийгээгүй гэж бодож байна. Нээлттэй байсан мэдээлэл.

-Таниас өөр хүн ийм урамшуулал авсан байгаа юу?

-“Монголросцветмент" 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тухайн үед урамшуулал авсан. Ганц би биш олон хүн авсан. Тэр журмыг тухайн компаниас очиж асуу. Тухайн компанид сургалтын төлбөрийн урамшуулал байдаг. Дээр үед орон сууцны урамшуулал буюу Бор-Өндөрийн ажилчид байраа хувьчилж авч байсан.

-Сургалтын төлбөрөөс өөр ямар урамшуулал авсан бэ?

-Өөр урамшуулал авч байгаагүй.

"Монголросцветмент" төрийн өмчит компани нь улсын төсөв мөнгөтэй огт хамаагүй байгууллага. Энэ компани ашгийн төлөө ажилладаг. Ашигтай ажиллуулах уу, алдагдалтай ажиллуулах гэсэн хоёр асуудал бий. Та бүхний сонирхож байгаа тэр нэг журам бий. “Монголросцветмент" компанид 2000 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн журам бий.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.