| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “10-р сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнд вирус илрээгүй харин 11 хүнээс коронавирус илэрлээ. Франкфуртын онгоцоор ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд, 23-24-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 46, 50 настай ОХУ-ын хоёр иргэн, 10-р сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа” гэв.
Сүүлийн гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ