| | USD/MNT 0₮

БГД-ийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар, ИТХ-ын даргаар Б.Сэмжидмаа нар ажиллана

Орон нутгийн сонгуулиар БГД-ээс НИТХ-д МАН-аас тав, АН-аас нэг нэр дэвшигч сонгогдсон. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн, Ч.Мэндбаяр, АН-аас нэр дэвшигч Д.Энхтуяа нар төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгвэл БГД-ийхэн сонгогдсон төлөөлөгчдөөсөө Засаг даргаа сонгожээ. Өөрөөр хэлбэл, БГД-ийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Ө.Сумъяабаатарыг тус дүүргийн Засаг даргаар, Б.Сэмжидмааг ИТХ-ын даргаар ажиллуулахаар Хотын даргад нэрийг нь илгээжээ.

Ө.Сумъябаатарын хувьд 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

Орон нутгийн сонгуулиар БГД-ээс НИТХ-д МАН-аас тав, АН-аас нэг нэр дэвшигч сонгогдсон. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн, Ч.Мэндбаяр, АН-аас нэр дэвшигч Д.Энхтуяа нар төлөөлөгчөөр сонгогдсон. Тэгвэл БГД-ийхэн сонгогдсон төлөөлөгчдөөсөө Засаг даргаа сонгожээ. Өөрөөр хэлбэл, БГД-ийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Ө.Сумъяабаатарыг тус дүүргийн Засаг даргаар, Б.Сэмжидмааг ИТХ-ын даргаар ажиллуулахаар Хотын даргад нэрийг нь илгээжээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.