| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазар:Ирэх дөрвөн жилд ачаагаа үүрээд яваа гэхэд Би яаж үгүй гэж хэлж чадах юм бэ

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар өнөөдөр Хотын даргад Д.Сумъяабазарыг 71.33 хувиар томилуулах саналыг баталсан юм. 

Энэ үеэр эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн “Гишүүнээс нь бүрэн түдгэлзүүлчихээд нэрийг нь оруулж ирээч” гэсэн саналыг тавиад байгаа юм.

Ингээд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн тайлбараа хийлээ.

Тэрбээр “Намайг хууль зөрчсөн эсэх асуудлаар жаахан маргалаа. Хуулийг биелүүлэхгүй байгаа асуудал огт байхгүй. Нэр дэвших процесс явж байгаа.  Ерөнхий сайдад өнөөдөр албан ёсоор анхдугаар хуралдаанаар баталсан саналаа хүргүүлэх байх. Ирэх долоо хоногтоо хотын даргыг батламжлах асуудал яригдаж байх гэж бодож байна. Би Улсын их хурлын даргад өргөдлөө хүлээлгэн өгөхөөр уулзалтын цаг авсан, чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө.

Хоёрдугаарт, хотын даргаар томилогдоод гараад ирвэл хамгийн түрүүнд замын түгжрэлийг шийдэхийн төлөө ажиллана. Хотын түгжрэлийн асуудлыг тийм амар шийдвэрлэхгүй нь тодорхой. Энэ асуудлыг Улсын их хурлын түвшинд холбогдох хууль эрх зүйн талаас зохицуулалт хийнэ. Засгийн газрын түвшинд ямар чиглэл өгч ажиллахаас гадна нийслэл, орон нутагтай хэрхэн хамтран ажиллана. Энэ олон асуудлыг шийдэхийн төлөө хичээнэ. Түгжрэл бол амаргүй асуудал.

Би 2008 онд МАН-ын Сонгинохайрхан дүүрэгт 44 дүгээр үүрийн дарга хийж байсан. Өнгөрөгч 2012 онд тус дүүрэгт Ардчилсан намын хорооны дарга, 2013-2017 онд нийслэлийн МАН-ын Нарийн бичгийн даргаар, 2018 оноос нийслэлийн МАН-ын хороог удирдаж чиглүүлээд аваад явж байгаа. Тэгэхээр МАН-ын зарчим, дүрэм, журам чухал. Сахилга бат, ёсзүйтэй байх ёстой, ажлын мэргэжлийн туршлагатай байх ёстой.

Нийслэлийн намын хороог ахалж байгаагийн хувьд хариуцлагаа бүрэн дүүрэн хариуцахаас гадна сонгуульд ялсан нийслэл дэх намын дарга өөрөө Засаг дарга байх ёстой гэдэг зарчмын асуудал тавигдсан.

Хэвлэлд 50-иад хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хувь хүний байр сууриа илэрхийлсэн. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй байсан. Өөрийнхөө байр суурийг хэлсэн. Ирэх дөрвөн жилд хөгжлийн гэрээгээ хийх ажилд ачаагаа үүрээд яв гэхэд би яаж үгүй гэж хэлэх юм бэ. Хувь хүний хувьд амар сонголт байсангүй” гэв.

 

 

Нийслэлийн намын хороог ахалж байгаагийн хувьд хариуцлагаа бүрэн дүүрэн хариуцахаас гадна сонгуульд ялсан нийслэл дэх намын дарга өөрөө Засаг дарга байх ёстой гэдэг зарчмын асуудал тавигдсан
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.