| | USD/MNT 0₮
Өнгөрсөн жил манай улсад 800 гаруй хятад иргэн цахим сүлжээ ашиглаж кибер гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаа, тагнуулынхан илрүүлсэн байдаг. Улмаар тэднийг нутаг буцааж, хэргийг гардан зохион байгуулсан байж болзошгүй 10 иргэнийг шалгаж дуусаад анхан шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэсэн байгаа билээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ХЗДХЯ-ны холбогдох мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр авч чадсангүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өнгөрсөн жил 800 гаруй хятад иргэн орж ирсэн билээ. Тэр хүмүүсийн асуудал нууц биш бол бидэнд мэдээлэл өгөөч. Яагаад гадны иргэд бөөн бөөнөөрөө орж ирж байхад бид хяналтгүй байна вэ. Яагаад олноороо оруулж ирчихээд магадгүй цахим сүлжээгээр дамжиж юу ч хийж болохоор байгаа биз дээ. Манайд бүхэл бүтэн гүйцэтгэх ажиллагаа явуулахаар баг ороод ирснийг хожим илрүүлсэн байдаг. Энэ асуудалд тайлбар өгнө үү".
ХЗДХЯ-ны албан тушаалтан "Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд явж байгаа. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн" гэлээ.
Харин хариуд нь Ц.Даваасүрэн гишүүн "Ийм байдлаар би хариул авахгүй. Их хурлаас нуух юм байхгүй. Шаардлагатай бол хаалттай горимоор хэлэлцэж болно. Хүчний байгууллагын иймэрхүү юмнууд орж ирчихээд ийм балай юм яриад сууж байдаг. Заримыг нь зайлуул. Тэгээд Их хуралд томроод гүйцэтгэх ажлын нууц гэж хачин юм яриад л. Би яагаад ороод ирсэн юм. ГХЯ-ны Консулын газрын алдаа юмуу хэний алдаа юм гэхээр гүйцэтгэх ажиллагааны нууц гээд солиороод сууж байх юм. Ямар нөхөр орж ирчихээд юу яриад байгаа юм" хэмээн уурлав.
Ц.Даваасүрэн гишүүн "Ийм байдлаар би хариул авахгүй. Их хурлаас нуух юм байхгүй. Шаардлагатай бол хаалттай горимоор хэлэлцэж болно. Хүчний байгууллагын иймэрхүү юмнууд орж ирчихээд ийм балай юм яриад сууж байдаг. Заримыг нь зайлуул. Тэгээд Их хуралд томроод гүйцэтгэх ажлын нууц гэж хачин юм яриад л. Би яагаад ороод ирсэн юм. ГХЯ-ны Консулын газрын алдаа юмуу хэний алдаа юм гэхээр гүйцэтгэх ажиллагааны нууц гээд солиороод сууж байх юм. Ямар нөхөр орж ирчихээд юу яриад байгаа юм" хэмээн уурлав.