| | USD/MNT 0₮
Дубайн гэрээг шүүхээс цуцалсан талаар "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Даш "Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээний дөрвөн захирамжийг цуцлах шийдвэр гарсан. 2018 оны аравдугаар сараас эхлээд бүтэн жил үргэлжилсэн маргаан ийнхүү дууслаа. Гэрээ байгуулагдсанаас хойш нийт 4-5 удаа Ажлын хэсэг гарч, ажилласан. Ингэснээр тухайн үеийн Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэгийн захирамжууд илт хууль бус болох нь тогтоогдлоо" гэв.
Өмгөөлөгч Г.Батбаяр: 28 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Монголын талыг төлөөлж "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэс Монгол" компаниудын төлөөллүүд оролцсон. Энэ эрхийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өгсөн. Шүүхийн шийдвэрээр Монгол Улсыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээнд гарын үсэг зурж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа гишүүдтэй хэлэлцэлгүйгээр дур мэдэн гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Тийм болохоор Дубайн гэрээний хариуцлагыг Засгийн газар үүрэх ёсгүй. Гагцхүү Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан, Д.Ганболд нараас хариуцлага нэхэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээнд гарын үсэг эрхгүй хүмүүс гэрээ байгуулсан тул Оюутолгойд орж ирж байгаа их хэмжээний хөрөнгө оруулалтууд хууль бусаар орж ирж байх магадлал бүрдээд байна.
ШУУД ҮЗЭХ:
Дубайн гэрээг шүүхээс цуцалсан талаар "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас мэдээлэл хийлээ.