| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазарын нэр хотын даргад яригдаж эхэллээ

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нийслэлд МАН олонхийн суудал авсан. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдсон юм. 

Иймээс МАН-ынхан Нийслэлийн Засаг даргад нэр дэвших хүнээ тодруулахаар маргааш намын Удирдах зөвлөлөө хуралдуулахаар болсон байна. Нийслэлийг хэн удирдах вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна. Тухайлбал хэд хэдэн хүний нэр дуулдсан ч тэднээс тодруулахгүй юм шиг байна. Харин Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг болно гэсэн яриа гарч эхэллээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 01-нд Д.Сумъяабазар "Хотын дарга болохгүй. Нүх болгонд ордог оготно би биш" хэмээн мэдэгдсэн удаатай. Угтаа бол МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал Нийслэлийн намын дарга нь хотын дарга болох ёстой.  

Цаг хугацаа бүхнийг харуулах бөгөөд маргааш орой гэхэд Нийслэлийн Захирагчийн нэр тодрох болов уу. 

 

Өнгөрсөн есдүгээр сарын 01-нд Д.Сумъяабазар "Хотын дарга болохгүй. Нүх болгонд ордог оготно би биш" хэмээн мэдэгдсэн удаатай. Угтаа бол МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал Нийслэлийн намын дарга нь хотын дарга болох ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.