| | USD/MNT 0₮

Э.Магнайбаяр:Баянголчуудаа бодож ийм шийдвэр гаргасан, гэвч АН-ынхан турхирч үймээн дэгдээлээ

БГД-ийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчид өнөөдөр батламжаа гардан авах үед иргэд үймээн дэгдээлээ. Тодруулбал, энэ үеэр БГД-ийн 23 дугаар хорооны иргэд Э.Магнайбаярыг МАХН-аас МАН-д элссэнийг эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн татахыг шаардан жагсаж, өндөг шидэж, гурил цацан эсэргүүцлээ илэрхийллээ. 

Э.Магнайбаяр БГД-ийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч өчигдөр МАН-д элссэн үнэмлэхээ гардан авсан юм. Тиймээс иргэд түүнийг сонгогдсоныхоо дараа намаа сольсонд дургүйцэж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийллээ. 

Энэ үеэр Э.Магнайбаяраас яагаад намаа сольсон талаар тодруулахад "Энэ дүүрэг бол Ардчилсан намын дүүрэг гэж бодохгүй байна. 220 мянган Баянголчуудын эрх ашгийг хангах ёстой. Урвалтсаад байх юу байх вэ дээ. Би НАМХЗ-д байж л байсан шүү дээ. Баянгол дүүрэг дөрвөн жил харанхуй явж ирснийг өөрчилж шинэчлэх гэж би ийм шийдвэр гаргасан. Гэвч АН-ынхан зохион байгуулалттай ийнхүү дайрч үймээн дэгдээж байна. Бүгдийг цаг хугацаа харуулна, шүүнэ" гэлээ. 

Ийнхүү БГД-ийн Тамгын газарт үймээн самуун дэгдээсэн ард иргэдийг Цагдаагийн алба хаагчид хүчээр гаргаж, үүссэн асуудлыг намжааж төрийн ажлыг явуулж, төлөөлөгч нарт батламжийг нь гардуулсан юм. 

БГД-ийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчид өнөөдөр батламжаа гардан авах үед иргэд үймээн дэгдээлээ. Тодруулбал, энэ үеэр БГД-ийн 23 дугаар хорооны иргэд Э.Магнайбаярыг МАХН-аас МАН-д элссэнийг эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн татахыг шаардан жагсаж, өндөг шидэж, гурил цацан эсэргүүцлээ илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.