| | USD/MNT 0₮
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхонд байрны 12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 16.03 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16.12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн 2 дугаар давхар дээр унасан байжээ. Түүнийг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.
Түүнийг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.