| | USD/MNT 0₮

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын сан мөнгө олдог хэрэгсэл биш

 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлж байсан юм. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр "Үндэсний зөвлөлийн гишүүд байгаа дээр үзэл бодлын санааг хэлье. Эрүүл мэндийн даатгалын сан даатгалуулагч нарынхаа эрх ашгийг хамгаалдаг учраас миний даатгуулагчийг эмчилж өгсөнд баярлалаа гээд Эрүүл мэндийн сан санхүүжилтийг үйлчилгээ өгсөн байгууллагуудад маш дуртай өгч байх ёстой юм. Гэвч энэ нь одоо болон өнгөрсөн цаг дээр эсрэгээрээ харин ч илүү сайн ажиллалаа гээд торгуулдаг болжээ.

Т.Мөнхсайханы хэлсэн яг үнэн ийм тогтолцоо байдаг учраас бид хөгжиж чадахгүй байна. Бид шинэчлэл хийснээр энэ байдлаасаа гарна. Эрүүл мэндийн салбар хөгжинө. Тийм учраас бид зарим нэг зүйлийг зөв ойлгох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөө өгсөн хүн бүр сан болохоос хуримтлуулж хүүгээрээ мөнгө олдог сан биш. Тийм учраас бодлогын зөрүүгээ нэг болгож ярилцмаар байна шүү. 

Нэг худалдан авагчийн тогтолцоо маш чухал. Төр өөрөө өмч болж байгаа юм. Өмнө нь төр даадаг тусламж үйлчилгээгээ дааж байна гэдэг нэрийдлээр эмнэлгийн байгууллагуудад төсөв болоод өгчихдөг. Хэдэн хүнийг яаж эмчилсэн юм, үр дүнтэй байсан эсэх дээр бодитой тоо байдаггүй. Ирэх 2021 онд ийм хавдартай хүмүүст ийм эмчилгээ хийсэн юм байна. Яаралтай тусламж болон шаардлагатай гэсэн мөнгийг тавих ёстой юм байна гэдгийг харах ёстой. Ирэх онд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө дутах эрсдэл байгаа. Тиймээс 2022 онд төрөөс өгч байгаа төсвөө нэмэх асуудал ярьж сууна шүү. 

Нөгөө талаасаа бид технологийг дэмжсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж байгаа том санхүүжилтийг өгч байгаа. Сайн технологи хийгээд эмчилж байгаа бол миний даатгуулагчийг хурдан эмчилж хурдан ажилд оруулж өгсөнд баярлалаа гээд өгч байгаа мөнгө нь өөр байхгүй юу. Нээлттэй хагалгаа хийлгээд шарх сорви нь эдгэхгүй бүтэн сар хэвтэх, долоо хоног хэвтүүлээд ажилд оруулж байна уу гэдгийг шийдэж байгаа бол энэ мөнгөний зөрүү өөр байх ёстой. Тийм учраас ийм шинэчлэл хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Өртөгтөө таараагүй мөнгө тавьчихаад эрт илрүүлэлт гэж ярьдаг. Нөгөө 10 тэрбум төгрөг нь хүрэлцдэггүй. Тийм учраас Үндэсний зөвлөлийн та бүхэнд хэлэхэд битгий мөнгө харамла. Бид олон иргэнийг эрт илрүүлбэл энэ сангийн мөнгийг хэмнэж чадна. Их хурал дээр болон төсөв мөнгөн дээр юу нь болохгүй байна хамтраад ажиллая. Бүгдээрээ холбоотой ажиллахаас хоёр тал болоод байж болохгүй. Ард иргэдээ эрүүл байлгах чиглэлд ажиллана. 

Дараагийн нэг асуудал бол эмийн хөнгөлөлт байна. Бид 60 тэрбум болгож нэмж байгаа нь бид иргэдээ эмэнд дуртай болгож байгаа асуудал биш. Харин эсрэгээр иргэдийн үнэгүй авах эрүүл мэндийн эрсдэлд орохоос нь хамгаалж өгч байгаа эмийг ууж байгаа болохоос тэр улсууд эмнэлэг шүтэж эмнэлэгт очиж хэвтэх шаардлагагүй болно. Эрүүл мэндийн эрсдэлд орж тахир дутуу болж харвалт өгвөл яах вэ. Түүнээс нь урьдчилан сэргийлж даралтны эмийг нь хангалттай өгмөөр байна. 

Тийм учраас энэ бол эдийн засгийн хувьд асар өгөөжтэй зөв бодлого. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт дотор маш олон буруу зүйл бий. Нэг төрлийн эмийг арван нэрээр хөнгөлөлттэй эмэнд оруулчихдаг. Эмч нар нөгөө эмүүдээ яг үйлдвэрийнх нь нэрээр бичээд явуулдаг сүлжээ үүсчихсэн юмуу яачихсан юм мэдэхгүй. Тийм учраас нэгдсэн бодлого шинэчлэлийг хийх хэрэгтэй болсон. 2021 онд манай Эрүүл мэндийн даатгалын тайлан маш зөв болж ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Та бүхэн ч хичээж ажиллаарай" гэв. 

Дараагийн нэг асуудал бол эмийн хөнгөлөлт байна. Бид 60 тэрбум болгож нэмж байгаа нь бид иргэдээ эмэнд дуртай болгож байгаа асуудал биш. Харин эсрэгээр иргэдийн үнэгүй авах эрүүл мэндийн эрсдэлд орохоос нь хамгаалж өгч байгаа эмийг ууж байгаа болохоос тэр улсууд эмнэлэг шүтэж эмнэлэгт очиж хэвтэх шаардлагагүй болно. Эрүүл мэндийн эрсдэлд орж тахир дутуу болж харвалт өгвөл яах вэ. Түүнээс нь урьдчилан сэргийлж даралтны эмийг нь хангалттай өгмөөр байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.