| | USD/MNT 0₮

АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.САРАНТУЯА ШҮҮГЧИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ дарга Э.Батбаяр томилогдсон даруйдаа ахмад настай шүүгчдийг ажлаас нь чөлөөлж эхэллээ. 

Тухайлбал, Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг чөлөөлөх хүсэлтээ өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон бол өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Түүнийг, нөхөр, хүүгийнх нь хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд ийнхүү албан тушаалаас нь чөлөөлөв.

Тухайлбал, Гавьяат хуульч Б.Сарантуяагийн нөхөр, шүүгч Г.Даваадоржийн аав Гавьяат дасгалжуулагч Д.Гоошоохүү нэг тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсан нь хууль сахиулах байгууллагынханд сэжигтэй санагдсан учраас ийн шалгах болсон гэнэ.

 

Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг чөлөөлөх хүсэлтээ өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон бол өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.