| | USD/MNT 0₮
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон талаар бид мэдээлсэн. Мөн өдрийн 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн 7 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч, ар гэрийн 9 хүн, нийт 59 хүн 1 дүгээр бүлэг тус сумын Өгөөмөр багийн “Бэлхийн гарам” гэдэг газраас “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт, 2 дугаар бүлэг “Хүйлээ ханы-Ар” гэдэг газраас “Цээл”-ийн гол гэдэг газар хүртэл явганаар 10 км-т, 3 дугаар бүлэг 10 гуу, жалгыг самнаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр өглөө 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 23:59 цагт хүлээн авчээ.