| | USD/MNT 0₮
Нийслэлийн Сонгуулийн хорооноос аравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нийт сонгогчдын 47.8 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн гэдгийг онцлов.
2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэл, дүүргийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан нийслэлийн Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
Нийслэлд МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулснаар Хотын даргыг МАН-ынхан томилох эрх нь бүрэн нээгдсэн. Одоогоор Хотын даргад Ж.Батбаясгалан, Р.Дагва, Ж.Алдаржавхлан, Н.Баярмөнх, Н.Батсүмбэрэл нарын нэр хүчтэй яригдаж байна.