| | USD/MNT 0₮
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт өчигдөр болж, нийслэлийн ИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгууллаа.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 45 төлөөлөгч сонгогдсоны ес нь эмэгтэй төлөөлөгч байна. Тэдний дунд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан Б.Мягмар иргэдээ төлөөлөхөөр төлөөлөгчөөр сонгогджээ.
НИТХ-ын сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшигч Бямбасүрэнгийн Мягмар, Жуковын Алдаржавхлан хоёрыг иргэд сонгогчид багаар нь дэмжиж, итгэл хүлээлгэсэн байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөө тууштай явж дуу хоолойгоо хүргэж олон асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлж чадсан Б.Мягмарыг цаашид олон ажил санаачилж хийж хэрэгжүүлэх байх гэсэн хүлээлт байгаа юм.
Тэдний дунд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан Б.Мягмар иргэдээ төлөөлөхөөр сонгогджээ.