| | USD/MNT 0₮
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн байсан Н.Алтанхуяг, Монголбанктай хамтран өнгөрсөн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан байдаг. Ингэснээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан түүхтэй билээ. Үүнд,
1.Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум
2.Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум
3.Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум
4.Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум
5.Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байгаа юм.
Энд дурдагдсан 3 их наяд хэрхэн, хэн, хэний “халаас”-нд шингэж алга болов. Эдгээр мөнгө эргэн төлөгдсөн үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл 3.1 их наяд төгрөгийн алдагдал юунаас болж учрав
3.1 их наяд төгрөгийн алдагдал нь Монголбанкны захирал асан Н.Золжаргалын буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэж тухайн үед хэвлэлээр нэг хэсэг шуугисан.
Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь 2012-2016 онд үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй ажиллагаа явуулж, монгол улсын хүчин төгөлдөр хууль, эрхзүйн актыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас Монголбанкинд 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөгийн алдагдал учруулсан байна.
Тодруулбал, Монголбанкны нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4,1 тэрбум төгрөг, тусламж тэтгэмжид 3,4 тэрбум төгрөг шагналд 0,5 тэрбум төгрөг баяр ёслолын арга хэмжээнд 0,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монголбанкнаас өмнө орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэх, үндэслэл шалтгаангүй шагнал тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд нийт дүн 3,6 их наяд төгрөгийг зарцуулсан.
Засгийн газар Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 45 аж ахуйн нэгжид 369.5 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч уг аж ахуйн нэгжүүд нь олгосон зээлийг зориулалт бусаар зарцуулж гэрээний үүргийг ноцтой зөрчжээ.
Түүнчлэн Монголбанкны хуулиар хориглосон үйл ажиллагаануудыг явуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан бөгөөд эдгээрээ үүдэн төсөвт их хэмжээний дарамт учраад байгаа гэсэн юм.
Тухайлбал, Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрөөс хэн хэн зээл авч байсан бэ гэвэл “Хөрс авто сервис”, “Синчи ойл”-ын Н.Оюунчимэг, “Шунхлай”-ын П.Батсайхан, “Ойн бриж”-ын УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Ник”-ийг Ж.Оюунгэрэл, “Содмонгол”-ын Ц.Анандбазар, “Ундрага Увс” компанийн эзэн Увс аймгийн ИХ-ын дарга Норовсамбуу зээл авч байжээ. Хамгийн гол нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авсан аж ахуйн нэгж, компаниуд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, өөр зүйлд зарцуулсан болох нь ч шалгалтаар тогтоогдсон байдаг.
Ингээд дээрх ШТС-иудтай хүмүүс хэн хэний хамааралтай вэ гэдгийг дараах хүснэгтээс харж болно.
Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-ээр зарласан байдаг. Ингэснээр Монголбанк энэ мөнгийг өөрийнхөө халааснаас бус, өр тавьж гарган ноос ноолуур, мах, шатахуун, барилгын гээд өсөлттэй байсан бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад зарцуулсан түүхтэй билээ.