| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдаанд Засгийн газрын бүх гишүүн оролцож байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ "150 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 50 мянган айлын орон сууцыг нь барихаар төлөвлөсөн байгаа. Мөн ипотекийн зээлийг зургаан хувь болгохоор мөрийн хөтөлбөрөө баталсан. Үүнээс хойш нэг сар орчмын хугацаанд Монголбанк болоод арилжааны банкуудтай ярилцаж тохирсны эцэст зургаан хувь болгож чадсан. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэллээ.
Зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь нэг сая төгрөгт хүрсэн өрхүүд зээлд хамрагдах боломжтой. Өмнө нь найман хувь байхад 1,5 сая төгрөгийн орлоготой өрх л хамрагдах боломжтой байсан юм. Хүүг бууруулахын тулд арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан” хэмээн мэдэгдлээ.
УИх-ын нэгдсэн чуулганд Засгийн газрын бүх гишүүн оролцож байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ "150 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 50 мянган айлын орон сууцыг нь барихаар төлөвлөсөн байгаа. Мөн ипотекийн зээлийг зургаан хувь болгохоор мөрийн хөтөлбөрөө баталсан. Үүнээс хойш нэг сар орчмын хугацаанд Монголбанк болоод арилжааны банкуудтай ярилцаж тохирсны эцэст зургаан хувь болгож чадсан. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлнэ.