| | USD/MNT 0₮
Орон даяар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох санал хураалт өчигдөр боллоо. Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа.
Харин мөнхийн улаан тойрог гэгддэг Говь-Алтай болон Архангай, Баян-Өлгий, Дундговь, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгуудад сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулжээ.
Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Ингэснээр нийслэлд МАН засаглалын эрхийг гартаа авч байна.
Нийслэлийн Сонгуулийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан, дүүргүүдэд авсан улс төрийн намуудын мандатын тоог хүснэгтээр харуулж байна.