| | USD/MNT 0₮
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа.
Оройн 19:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод ирц 41.1 бол улсын хэмжээнд 47.6 хувьтай байсан юм. Сонгууль санал өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид л ялалт байгуулах учиртай.
Сонгуулийн хуулийн дагуу санал хураалт дууссаны дараа бүх хэсгийн хороонд саналын хуудасны 50 хувьд хяналтын тооллого хийх учиртай. Санал хураалт хаагдмагц буюу 20:00 цагаас эхлэн дүн мэдээлэл хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирэх аж. Саналын дүн нь 100 хувь ирж дууссан аймгуудын дүнг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэхээр болжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа.