| | USD/MNT 0₮
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлсэн бөгөөд санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11.00 цагт саналаа өгсөн бол дөнгөж сая Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж иргэний үүргээ биелүүлж сонгуульд саналаа өгчээ.
Тэрбээр "Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг хараад дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз" гэж цахим хуудсандаа бичсэн байна.
Сонгуулийн санал хураалт орой 20.30 цаг хүртэл үргэлжлэх тул иргэн та саналаа идэвхитэй өгөөрөй.
Дашрамд дуулгахад, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дууссан бөгөөд, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саналаа өгчээ