| | USD/MNT 0₮
Засаг захиргааны анхан шатнаас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг сумын удирдлагууд болох Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгодог нутгийн өөрөө удирдах байгууллагыг шинээр бүрдүүлэх хариуцлагатай сонголтыг иргэд өнөөдөр хийж байна.
Тодруулбал, өнөө өглөө сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн.
Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн 12:00, 15:00, 19:00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авч, тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээллэх юм байна.
ИТХ-ын сонгууль нь УИХ-ын сонгуулиас чухал, хариуцлагатай байдаг тул иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой.