| | USD/MNT 0₮
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд цахим гав зүүлгэж хянахаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нар өдөржин шөнөжин архи ууж, гэр бүлийнхнээ тамлаж, танхайрахыг “зөвшөөрсөн” хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхөр цахим гав зүүгээд хүчирхийллээ үргэлжлүүлнэ гэсэн үг.
Хэдий гартаа хөлдөө гавтай байлаа ч хэл амаараа хүчирхийлэл үйлдсээр байна гэсэн үг юм. Цахим гавтай гэртээ хэвтэж, үр хүүхэд гэрийнхнээ хүчирхийлсээр байх боломжийг энэ хуулиар олгож байна хэмээн олон нийт нэлээд шүүмжилсэн.
Энэхүү ажил ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хийж байгаа ажил юм. Тэрбээр “Монгол Улсын Эрүүгийн хуулинд заасан 2021 оны нэгдүгээр 1-ээс хэрэгжиж эхлэх зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийн тогтоолыг баталсан.
Хорихоос өөрөөр ял эдэлж байгаа иргэд ялыг яаж эдлэх нь тодорхой боллоо. Энэ ял хэрэгжсэнээр тухайн иргэн гэр бүлтэйгээ байж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Уг ялыг хүний амь хөнөөсөн, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүнд гэмт хэргээс бусад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд ногдуулна. Тухайлбал, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт хүмүүс эдлэх юм . Ингэхдээ цахим бугуйвчийг тухайн иргэний гарт, эсвэл хөлд зүүж, хянах болно.
Гав нь кодоор лацадсан учир таслах, тайлах боломжгүй. БНХАУ-аас хамгийн хямдаар цахим гав худалдаж авах санал гарсан. Гав камергүй. Байршил тогтоох, цэнэгийнхээ хэмжээг дамжуулах гэсэн хоёр төрлийн мэдээлэл өгнө. Энэ гав нь гар утасны сүлжээтэй газарт л ажиллах боломжтой. Ирэх оны байдлаар 1080 хүнд энэ ялыг ногдуулна гэсэн судалгаа гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн ч энэ ялаар шийтгэгдэх боломжтой. Анх удаа хөнгөн гэмт хэрэг, болгомжгүй үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд энэ ялыг онооно” гэж ярьсан удаатай.
Харин энэхүү цахим гавд 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал, Хорихоос өөр төрлийн ял эдлэх, гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ гэсэн тайлбар бүхий үйл ажиллагаанд 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа ажээ.
Дээрх хуулийн заалт нь хэр хэрэгжих бол. Гэртээ хүчирхийлэл үйлдэгч нарт мөн хувийн хэвшлийн компаниа тендерт ялуулж, улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшиж хорих ял авсан цагаан захтнуудад зориулагдсан хуулийн заалт. Үнэндээ бол тэднийг эрхлүүлсэн заалт. Дураараа дургих боломжийг олгосон нөхцөл гэж харж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нэгэн цахим гав зүүгээд хүний аминд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ, сайд Х.Нямбаатар уу. Хэдий зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа ч хэл амаараа хүчирхийлэл үйлдэж дарамтлахыг нь Х.Нямбаатар сайд болиулж чадахгүй биз дээ. Цахим гавтай ялтнууд нийгэмшиж чадах уу. Тэднийг хэрхэн яаж хянах вэ гээд олон асуудал гарч ирнэ. Удахгүй Төрийн ордонд болон гэр орондоо цахим гавтай, гэмт хэрэгтнүүд холхих цаг ойртож байна даа.
Харин энэхүү цахим гавд 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал, Хорихоос өөр төрлийн ял эдлэх, гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ гэсэн тайлбар бүхий үйл ажиллагаанд 6.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа ажээ.