| | USD/MNT 0₮
МАН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, сонгуулийн дүнг хакердах, хар машины тооллогод итгэхгүй байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарч байгаа учраас холбогдох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж байгаа юм байна.
Түүнээс гадна УИХ болон орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд хэвлэж байгаа гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл юм.
Энэ нь бусдын нэр төрд халдаж байгаа, хуурамч мэдээлэл юм. Тиймээс Нийслэлийн МАХН-ын дарга Д.Эрдэнэжамъяаныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдгийг онцлов.
Мөн сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эсвэл бие даагчдыг шударга өрсөлдөхийг хүсэв.
Тодруулбал, сонгуулийн дүнг хакердах, хар машины тооллогод итгэхгүй байна гэсэн мэдээлэл сүүлийн үед гарч байгаа учраас холбогдох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж байгаа юм байна.