| | USD/MNT 0₮
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан билээ.
Тэгвэл тэдгээр шүүгчдийн нэг болох Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбат нь гэр бүлийн хамт Монголын хилээр гарч өнөөдөр АНУ-д амьдарч байна. Түүнийг Монголд албадан авчрах ажиллагааг хийж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн байгаа.
Түүнээс гадна Салхитын мөнгөний ордын хэрэгт авлига авсан хэргээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан шалгуулж байгаа бөгөөд тэрбээр БНСУ-д биеэ эмчлүүлэхээр явсан ч өнөөдрийг болтол эргэж ирээгүй байна. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн ажээ.