| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусаад ПРОКУРОРТ шилжүүлжээ

 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган шалгасан. 
 
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хавтаст хэргийг шилжүүлсэн байна.
 
Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
 
Хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор танилцуулах гэсэн боловч Ц.Элбэгдорж гадаад улс руу явсан байсан юм. Харин үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирснээр ийнхүү хэргийг үргэлжлүүлэн шалгасан юм. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэгт,

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэгт,

2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгажээ. 

Ийнхүү Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүд нотлох баримтаар тогтоогдсон учир мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүлжээ. 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хавтаст хэргийг шилжүүлсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.