| | USD/MNT 0₮
"Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилсон байна.
"Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд байгуулагдсан компани юм.
Иймд тус компанийн удирдлагуудыг Засгийн газар, цаашлаад эрх барьж буй улс төрийн намаас санал болгож компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс томилдог.
Иймд сүүлийн жилүүдэд тус компанийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүү томилогдон ажиллаж буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болж, холбогдох хуулинд нийцэж байгаа эсэхийг АТГ-аас тодруулахаар хандсан байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон ч энэ удаагийн сонгуульд тэрбээр нэрээ дэвшүүлээгүй юм. Харин сайдын суудалд нэрээ дэвшүүлэх байх гэсэн таамаглал байсан ч тэрбээр сайд болсонгүй.
Ийнхүү тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж "Эрдэнэс Монгол" компанийг удирдахаар болжээ.
"Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилсон байна.