| | USD/MNT 0₮

СЭТГҮҮЛЧ М.Уянга: Эрүүл саруул болоод өнөөдөр эмнэлгээсээ гарлаа

"ETV" телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлын улмаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон билээ. Түүнд туслах сэтгэлийн хандив улс орон даяар явагдаж, хагалгааны төлбөр болох 150 сая төгрөгийг сэтгүүл зүйн салбарынхан "босгож" нэг сэтгүүлчид ийнхүү амьдрал бэлэглэсэн юм. Тэгвэл М.Уянга маань эмчилгээгээ амжилттай хийлгэж, эмнэлгээс гарсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичин үлдээжээ. Тэрбээр "Сөүл Асан эмнэлэгт сар гаран хэвтээд мундаг эмчийн хагалгаа, хяналт, эмчилгээний ачаар өнөөдөр эрүүл саруул болоод эмнэлгээсээ гарлаа. Том давааны ард гарч чадлаа. Өнөөдрийн энэ сайхан өдрийг манай гэр бүлд бэлэглэсэн салбарынхаа сайхан сэтгэлт сэтгүүлчид, хайртай хамт олон, надад хандив илгээж сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Бас Сөүл Асан эмнэлгийн чадварлаг хамт олонд талархаад баршгүйнээ. Эмнэлэгтээ дахиад хэд хэдэн удаа шинжилгээ өгч хянуулаад сарын дараа монголдоо очно доо" хэмээжээ.

"ETV" телевизийн сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлд орсон тул БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.