| | USD/MNT 0₮

Энэ пүрэв гарагт иргэн та саналаа өгөх өдөр гэдгийг бүү мартаарай

Орон нутгийн сонгууль болоход дөрвөн хоног үлджээ. 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу есдүгээр сарын 30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

Харин аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт бүх нийтээрээ амарч, сонгуулийн саналаа өгнө. Өөрөөр хэлбэл иргэн та сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэсэн үг юм. 

Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасны  дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах юм.
 

Харин аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт бүх нийтээрээ амарч, сонгуулийн саналаа өгнө.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.