| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүд ухуулагч хийж яваа учир өнөөдөр чуулган хуралдсангүй

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах ёстой байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар цонхолжээ. Уг нь Дэгийн тухай хуульд зааснаар бол өглөө 09.00 цагт хуралдах ёстой.

Гэвч чуулганы ирц хүрэхгүй байгаа учир "цонхолжээ". Өчигдрийн хуралдаан дээр 40 гаруй гишүүн байхгүй, орон нутагт томилолттой яваа бол зарим гишүүн Орон нутгийн сонгууль угтаж, ухуулагч хийж явна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт ИТХ-д нэр дэвшиж байгаа туслахаа дэмжин, сурталчилгааны сонин тараачихсан явна билээ. Мөн зарим нэг гишүүн хөдөө орон нутаг зорьж, сонгуулийн сурталчилгаа хийж яваа сурагтай. 

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулах, батлах ёстой. Цаашлаад ард түмний төлөөлөл болж сууж байгаа учраас тэдний эрх ашгийг хамгаалах, хуулийн төсөл өргөн барих, батлах гэх мэтээр үргэлжилнэ. Гэвч цүнх баригчдынхаа ухуулагчийн хийж, гудамж хороо хэссэн шиг сууна. Тэднийг эзгүй хойгуур үлдсэн хэдэн гишүүд нь хууль батлаж байна. 

Эрх баригчид үндсэн үүргээ умартчихаад цүнх баригчдынхаа сурталчилгааг хийж явахын оронд чуулгандаа сууж, ирцээ бүрдүүлж, хуулийн төслөө хэлэлцэж батлахыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, чуулган тасалж байгаа эрхэм гишүүд хуралдаа сууна уу. 

 

УИХ-ын гишүүд сонгуулийн ухуулагч хийж яваа учир өнөөдөр чуулган "цонхолжээ".
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.