| | USD/MNT 0₮
Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адъяасүрэнгээс өчигдөр хэвлэлийнхэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж буй гэх мэдээллийг тодруулахад “Миний хувьд урьд нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгасан, байцаалт авсан зүйл байхгүй. Сонгууль дууссан болохоор үнэн, мөн нь тогтоогдох байх” гэсэн тайлбар хийв. Уг нь уржигдар прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэр “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр, тэрбээр яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй өдий хүрч буй гэнэ. Албадан ирүүлэх гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж байгаа учраас хууль сахиулах байгууллагынхны хэрэг шийдвэрлэх ажиллагаа удаашрах болжээ. Уг нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлэх хуультай ч одоогоор ийм арга хэмжээ аваагүйг ч эх сурвалжууд батлав. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол батлаад нэн даруй танилцуулахыг өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын мөрдөгчид даалгасан аж. Гэвч уг тогтоолтой танилцаж, гарын үсэг зуралгүй өдий хүрч буй гэнэ. Харин түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа агаад тэрбээр “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээн мэдүүлэг өгсний дагуу яллагдагчаар тооцсон гэх мэдээлэл бий.