| | USD/MNT 0₮

ТЕГ ЫН ДЭД ДАРГААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН Б.ЭНХСҮХ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА БОЛЖЭЭ

Өнгөрсөн есдүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Баттөмөрийн Энхсүхийг томилсон юм. 

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, тус газарт томилогдсон Б.Энхсүхийг албан хаагч нарт танилцуулж, албан ажлыг тамга тэмдгийнх нь хамт хүлээлгэн өгч байсан юм. 

Б.Энхсүх нь Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү Оюуны өмчийн газрын дарга болжээ. 

Дашрамд дурдахад, Оюуны өмчийн газар нь Хууль зүй, Дотоод хэргийн яаманд харьяалагддаг юм байна. 

 

 
 
Өнгөрсөн есдүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Баттөмөрийн Энхсүхийг томилсон юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.