| | USD/MNT 0₮

Ч.Даваабаяр: НДШ-ийг нэмэхгүйгээр, Капитал банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгөө авахыг шаардаж байна

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ-аас нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн Ч.Даваабаяр хэлэхдээ "Баялаг бүтээгчид, ажил олгогчид бидний төлж буй татвар багадаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл жил бүр өссөөр байгаа тул ирэх оны нэгдүгээр сараас төлж эхлэх 2 хувийн нэмэгдэлийг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, жил бүр ажил олгогч 74 тэрбум төгрөг, ажилчид 74 тэрбум төгрөг дахин төлөх ёстой болчихоод байна. Ингэж ард иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж байхаас Б.Ундармаа гишүүний Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө авахыг шаардаж байна. Улс орны эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал хэцүү байна. Ийм цаг үед бидний нуруун дээр илүү ачаа үүрүүлэхийг зогсоохыг шаардаж байгаа юм. 

Саяхан бид нэг хэвлэлийн хурал хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг устгах хуулийн заалтыг УИХ-аар батлуулах гэж байсныг бид хүчтэй эсэргүүцсэний хүчинд авч үлдэж чадсан. Гэвч бидэнд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Уг нь ирэх оны төсвийн 2.1 их наяд төгрөгийн алдагдалд тус сангийн төсөв болох 50 тэрбум төгрөгийг тусгах болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч ямар ч төсөв төсөвлөөгүй. Монголын зах зээлийн 80 орчим хувийг жижиг, дунд үйлдвэрлэл бүрдүүлдэг. 800 мянган ажилчдыг төлөөлж нийгмийн даатгалын системийн завхралыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас шаардаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ-аас нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.