| | USD/MNT 0₮
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаас түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаад байсан. Тэгвэл өчигдөр ХҮН-аас тус намын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа Шүүгч өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр хүчингүй болгосныг зарлажээ. Тус мэдэгдэлд "ХҮН-ын 27 нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.
Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтанд хүрч, Монгол улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4-дөх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье" гэсэн байна.