| | USD/MNT 0₮

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогджээ

Монголын Өмгөөлөгчдийн холбоо /МӨХ/-ны их хурал энэ сарын 3-нд буюу бямба гарагт болж, холбооны ерөнхийлөгчөө сонгожээ.  Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан. Ингээд Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг цахимаар явуулахад Б.Оюу-Эрдэнэ олонхийн саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон байна.

Б.Оюу-Эрдэнэ нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, англи орос хэлтэй, иргэний эрх зүй, эрүүгийн  эрх зүйгээр мэргэшжээ.

Дээрх их хурлын нээлтэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар оролцохдоо “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн.

Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон” гэв.

Б.Оюу-Эрдэнэ нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, англи орос хэлтэй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.