| | USD/MNT 0₮

2020 оны улсын төсөв хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөжээ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл хүндэрч, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар хатуухан шүүмжиллээ. 

Тэрбээр "2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй, олон гишүүд ярьдаг. Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн байдаг.

УИХ-ын гишүүдийн тойрогт авлига мэтээр төсвөөс 5-8 тэрбум хүртэлх төгрөгийг хуваарилж, зураг, төсөвгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан байсан. Тэгсэн атлаа хугацаа нь дөхсөн гадаад өр, зээлийн төлбөрийг хэрхэхээ шийдээгүй. Валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй зэрэг алдаа, завхрал ихтэй, ийм төсөв болсон. Одоо өрийг өрөөр дараад сайрхаад байдгаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй.

2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ" гэжээ. 

2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.