| | USD/MNT 0₮
Хөдөлмөрийн Үндэсний Нам НИТХ-ийн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ Хотын даргад П.Наранбаярыг дэвшүүлэхээ зарлаад байсан билээ. Харин үүнийг тус намын 150 гаруй үүрийн дарга нар эсэргүүцэж ээлжит 3 дугаар хурлаа хийж, О.Бямбадэлгэрийг томилсон байдаг. Улмаар нэр дэвшигчдээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ.
Үүнээс маргаан үүсч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс ХҮН-ын Удирдах зөвлөл сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж орон нутгийн сонгуульд оролцуулахаас түр түдгэлзүүлсэн байна.
Хөдөлмөрийн Үндэсний Намыг Нийслэл, орон нутгийн сонгуульд оролцуулахаас түдгэлзүүлжээ